А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠢᠣᠨ᠋ᠵᠢᠭᠰᠠᠨ ᠤᠰᠤᠲᠥᠷᠦᠭᠴᠢ

Ионжсон устөрөгч

Ionized hydrogen

Электрон нь протоноос тусдаа орших ус төрөгчийн хий (саармаг устөрөгчийн атом нь атомын цөм болж буй нэг протон, нэг электроноос бүтнэ). Од хоорондын орон зайд буй устөрөгчийн үүл электрон нь атомаасаа тасран салахад хүрэлцээтэй энерги бүхий хэт ягаан фотонуудыг шингээж авсаны улмаас ионжино. Тийм үүл дотор буй О ба В төрлийн залуу одны эрчимт хэт ягаан цацрагийн нөлөөгөөр ионжил үүснэ. Ионжсон устөрөгчийн үндсэн хэсэг нь 600 гэрлийн жил орчим хэмжээ бүхий бөмбөрцөг хэлбэртэй байна. Ионжсон устөрөгч Орион орд дахь аварга мананцар, хэт шинэ одны үлдэгдэл, гараг маягийн мананцрын бүрхүүлд агуулагдаж байдаг.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Сансар судлал

Эх сурвалж

Д.Баасанжав-Астрономийн товч тайлбар толь-лавлах бичиг

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь