А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠢᠨ᠋ᠲ᠋ᠧᠷᠹᠧᠷᠤᠮᠧᠲ᠋ᠷ

Интерферометр

Interferometer

Долгионы интерференцийн зарчим дээр тулгуурлан бүтээсэн багаж. Дурын цахилгаан соронзон долгионыг амплитуд, фаз гэсэн хоёр үндсэн хэмжигдэхүүнээр тодорхойлдог. Ямар нэг цэгэн үүсгүүрээс гарсан гэрлийн хоёр туяа яльгүй өөр өөр замаар яваад дахин нийлэхдээ интерференцийн зураглалыг үүсгэнэ. Хоёр долгион ôазаараа нийлсэн үед тэд бие биеийг хүчжүүлэх ба зураг дээр тод хэсэг үүсгэнэ. Харин фазаараа эсрэг болох үед бие биесийг устгах бөгөөд бараан муж үүсгэнэ. Физикийн энэ зарчмыг астрономийн интерферометрд дурангийн ялгалтыг сайжруулах зорилгоор ашигладаг. Одны дүрс нь цэгэн үүсгүүр биш харин дугуй байдалтай гардаг. Хос толь хэрэглэснээр үүнийг арилгаж болдог. Нэгний нь үүсгэж байгаа тод хэсэгт нөгөөгийн нь үүсгэж буй бараан хэсэг давхцана. Энэ зарчмыг анх астрономийн практикт Майкельсон одны интерферометрт хэрэглэжээ. Интерôерометрийг радио астрономид өргөн хэрэглэх болсон бөгөөд сүүлийн үед оптик, нэл улаан туяаны цараанд хэрэглэж байна.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Астрофизик

Эх сурвалж

Д.Баасанжав-Астрономийн товч тайлбар толь-лавлах бичиг

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь