А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠢᠯᠡᠭᠦᠦ ᠰᠠᠷ᠎ᠠ᠂ ᠬᠡᠢ ᠰᠠᠷ᠎ᠠ

Илүү сар, хий сар

lens auxiliary month

Сар-нарны буюу арга-билгийн цаглабарт зарим жил оруулан тоолдог 13 дахь сар. 13 сартай жилийг илүү сартай жил гэнэ. Үүнийг аргын ба билгийн тооллын өнгөрсөн өдрийн тоог адил болгох зорилгоор тодорхой хугацааны дараагаар оруулна. Ихэнх улс оронд түүний дотор монголчууд 19 жилд 7 удаа илүү сар оруулах “Бүрдлийн арга” хэрэглэж иржээ.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Сансар судлал

Эх сурвалж

Д.Баасанжав-Астрономийн товч тайлбар толь-лавлах бичиг

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь