А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠵᠣᠬᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠴᠠᠭ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ᠎ᠠ

Зохицуулсан цаг хугацаа

UTC

Дэлхий нийтийн цаг хугацаа болон атом цаг хугацааны зөрөөг хооронд нь зохицуулсан цаг хугацаа. Дэлхий нийтийн цаг хугацааг дэлхийн эргэлдэх хөдөлгөөн дээр үндэслэн тодорхойлдог. Дэлхийн эргэлдэх хөдөлгөөн жигд биш байдаг учраас дэлхий нийтийн цаг хугацаа мөн жигд биш байна. Үүнтэй уялдан дэлхий нийтийн цаг хугацаа ба жигд атом цаг хугацааны хооронд зөрөө гардаг. Дэлхийн эргэлдэлтийн удаашралаас үүдэн дэлхий нийтийн цаг хугацаа атом хугацаанаас ямагт хоцорно. Эдгээрийг ойролцоо байлгахын тулд цаг хугацааны дохионы радио давтамжийг шатлан өөрчлөх аргаар дээрх ялгааг ямагт 0.1 секундийн хязгаар дотор барьдаг байв. Дохионы давтамжийг ингэж өөрчлөх нь хоорондоо алс зайд орших багажинд тохируулга хийхэд техникийн хүндрэл буй болгох, хугацааны зөрөө гаргах зэрэг бэрхшээл учруулж байсан тул 1972 оны 1-р сарын 1-нээс эхлэн UTC-гийн давтамжийг өөрчлөхийн оронд UTC системд ажилладаг цагийн заалтыг 1 секундээр нэмэх буюу хасах болсон.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Сансар судлал

Эх сурвалж

Д.Баасанжав-Астрономийн товч тайлбар толь-лавлах бичиг

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь