А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠵᠢᠯ

Жил

Year

Нарыг тойрон эргэх дэлхийн үетэй ойролцоогоор тэнцүү хугацаа. Астрономид дараах 5 төрлийн жилийг ялган үздэг. Үүнд: 1) одтой харьцангуй жил, 2) аргын жил, 3) аномалистик жил, 4) луун жил, 5) цаглабарын жил. • нар тэнгэрийн мандлаар одтой харьцангуйгаар нэг удаа бүтэн тойрох хугацаатай (365,2564 дундаж нарны хоног) тэнцүү одтой харьцангуй жил • Жинхэнэ нарны төв дундаж хаврын тэнцлийн цэг дээгүүр дэс дараалан өнгөрөх агшнуудын хооронд өнгөрөх хугацаатай (365.2422 дундаж нарны хоног) тэнцүү аргын жил. • Дэлхийд дөт цэг дээгүүр нарны төв дэс дараалан өнгөрөхийн хооронд өнгөрөх хугацаатай (365.2596 дундаж нарны хоног) тэнцүү аномалистик жил, • Сарны замын нэг бэлчрийн цэг дээгүүр нарны төв дэс дараалан дайран гарахын хооронд өнгөрөх хугацаатай (346.6200 дундаж нарны хоног) тэнцүү луун жил. • Өндөр жил нь 366, ердийн жил нь 365 хоногтой тэнцүү цаглабарын жил
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Сансар судлал

Эх сурвалж

Д.Баасанжав-Астрономийн товч тайлбар толь-лавлах бичиг

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь