А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠳᠤᠷᠠᠨ ᠤ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᠯᠲᠡ

Дурангийн нэвтрэлт

Telescope permeability

Аливаа дуран, цацраг хүлээн авагчийн (нүд, фото хавтан, дүрсийн фотоэлектрон өсгөгч зэрэг) ялгаж чадах тэнгэрийн эрхсийн (од, мананцар, галактик) хамгийн их од-хэмжигдэхүүн. Энэ нь дурангийн объективын диаметр, одны дүрсийн өнцгөн хэмжээ, тэнгэрийн дэвсгэр, дохио хуримтлуулах хугацаа зэрэг олон зүйлээс хамаарна. Хүний нүдний нэвтрэлт ойролцоогоор 6.5m, орчин үеийн том дурангийнх 24m – 25m байна.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Сансар судлал

Эх сурвалж

Д.Баасанжав-Астрономийн товч тайлбар толь-лавлах бичиг

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь