А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠳ᠋ᠢᠹᠹᠦᠽᠢ ᠶᠢᠨ (ᠨᠡᠪᠴᠢᠯ ᠦᠨ) ᠮᠠᠨᠠᠨᠴᠢᠷ

Диффузын (нэвчлийн) мананцар

Diffuse nebula

Хий маягийн мананцар. Диффузын гэсэн тодотголыг тодорхой дүрс хэлбэргүй бүх эрхсийг “мананцар” гэж ангилж байсан үед хэрэглэж байсан. Харин тэдгээрийг хооронд нь ялгах шаардлага гарсантай уялдан одоо үед одны бөөгнөрөл, галактикийг “мананцар” гэж нэрлэхээ больсон. Харин “Мананцар” гэсэн нэр нь од хоорондын хийн үүл болон зөв биш дүрстэй тоосонд хүчин төгөлдөр байгаа. Тэдгээрийн одноос ялгагдах гол ялгаа нь тэдгээрт энергийн өөрийн үүсгүүр байдаггүй, харин дотор нь болон дэргэд нь 20000-40000К температуртай халуун од байгаа үед л гэрэлтэн харагдана. Тэдгээр одны цацаргасан хэт ягаан цацрагийг мананцрын хий шингээн аваад дараа нь үзэгдэх туяаны байдлаар дахин цацаргана. Иймээс мананцар харагдана.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Астрофизик

Эх сурвалж

Д.Баасанжав-Астрономийн товч тайлбар толь-лавлах бичиг

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь