А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠭᠡᠷᠡᠯ ᠡᠴᠡ ᠬᠤᠷᠳᠤᠨ ᠮᠡᠲᠦ ᠬᠥᠳᠡᠯᠭᠡᠭᠡᠨ

Гэрлээс хурдан мэт хөдөлгөөн

Hyperrelativistic motion

Гэрлээс их хурдтай мэт бодогдох хөдөлгөөн. Хэд хэдэн хос радио үүсгүүрийн бүрэлдүүлэгчдийн хоорондын өнцгөн зайн өсөлтийн хурд нь гэрлийн хурдаас 10 дахин их мэт байдаг. Харьцангуйн тусгай онол гэрлийн хурдаас их хурд байх боломжгүй гэдгийг харуулсан байдаг тул дээрх нөлөө нь үнэндээ геометрийн хүчин зүйлээс гарсан байж болох талтай гэж үздэг. Хосын нэг бүрэлдүүлэгч нь харааны чиглэл дагуу бид уруу бараг гэрлийн хурдтайгаар хөдөлж байгаа үед тийнхүү бодогдож болох юм. Ийм үзэгдэл 3С 273 квазарт ажиглагдсан.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Астрофизик

Эх сурвалж

Д.Баасанжав-Астрономийн товч тайлбар толь-лавлах бичиг

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь