А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠠᠰᠲ᠋ᠷᠣᠨᠣᠮᠢ ᠷᠧᠹᠷᠠᠻᠼ ᠬᠤᠭᠤᠷᠠᠯ

Астрономи рефракц хугарал?

Astronomical refraction

Тэнгэрийн эрхсийн гэрлийн туяа дэлхийн агаар мандлаар нэвтрэх үед хугарах үзэгдэл. Хугарлын улмаас нар, сарны үзэгдэх дүрс, хэлбэр нь тэдгээрийн ургах шингэх үед өөрчлөгдөнө. Доод хэсгийн хугарал их байх тул дээш өргөгдсөн мэт болж эллипсэрхүү дүрс үүсгэнэ. Астрономи хугарлын улмаас өдрийн үргэлжлэх хугацаа ихсэж шөнө богиносно. Агаар мандлын дисперси, одны анивчил, зэргэлээ татах зэрэг үзэгдэл ажиглагдах нь хугаралтай уялдаатай
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Астрофизик

Эх сурвалж

Д.Баасанжав-Астрономийн товч тайлбар толь-лавлах бичиг

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь