А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠠᠩᠭᠠᠷᠠᠭ

Ангараг

Mars

1.нарны аймгийн 8 том гарагийн наран талаас 4-д орших гарагийн санскрит нэр. Өрнийнхэн Юпитер болон Юнона-гийн хүү Марс бурханы нэрээр нэрлэдэг. Марсыг эхлээд газар тариалан, мал сүргийн байдлыг эрхшээдэг гэж үзэж байснаа хожим нь дайны бурхан болгожээ. Энэ нь грекийн Арестай адилтгагдах бөгөөд ромын омгийн ахлагч Ромулын эцэг гэдэг. Хаврын эхэн сарыг Марс гэж нэрлэдэг байжээ. Япончууд түүнийг “Барцдын од“, “Галт явуул “ гэдэг. Монголчууд түүнийг харагдах өнгийг нь харгалзан ”Улаан нүдэн“, махбодыг нь харгалзан ”Гал гараг“ гэж нэрлэж байжээ. Одоо үед ихэвчлэн санскрит нэрийг нь хэрэглэж байна.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Астрономи

Эх сурвалж

Д.Баасанжав-Астрономийн товч тайлбар толь-лавлах бичиг

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь