А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠠᠭᠠᠷ ᠮᠠᠨᠳᠠᠯ ᠳᠠᠬᠢ ᠭᠡᠷᠡᠯ ᠦᠨ ᠰᠤᠯᠠᠷᠠᠯ᠂ ᠡᠻᠰᠲ᠋ᠢᠨ᠋ᠻᠼ

Агаар мандал дахь гэрлийн сулрал, экстинкц

Atmospheric extinction

Тэнгэрийн эрхсээс ирж буй гэрэл дэлхийн агаар мандалд шингэснээс болон сарниснаас үүдэн гэрлийн эрчим багасах үзэгдэл. Экстинкц нь эрхэс тэнгэрийн хаяа руу ойртох тутам ихсэнэ. Учир нь, тэнд гэрэл агаарын зузаан давхаргыг нэвтэрнэ. Гэрлийн долгионы урт хичнээн бага байх тусам нөлөө нь төчнөөн их байна. Хөх цэнхэр өнгө улаантай харьцуулбал их шингэх бөгөөд тэнгэрийн хаяанд орших эрхэс улбар өнгөтэй харагдана.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Астрофизик

Эх сурвалж

Д.Баасанжав-Астрономийн товч тайлбар толь-лавлах бичиг

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь