А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠠᠭᠠᠷ ᠮᠠᠨᠳᠠᠯ ᠤᠨ ᠴᠣᠩᠬᠣ

Агаар мандлын цонх

Atmospheric window

Агаар мандлаар нэвтэрч ирэхдээ шингэлт, сарнилт, ойлт зэргээс үүдэн хамгийн бага сулрах цахилгаан соронзон спектрийн муж. Агаар мандалд оптик болон радио гэсэн хоёр үндсэн цонх байдаг. Спектрийн оптик мужид 300-900 нм долгионы урттай гэрэл агаар мандлаар сайн нэвтэрнэ. Энэхүү цараа нь хүний нүдэнд үл үзэгдэх ойрын хэт ягаан, нэл улаан цацрагийг агуулна. Радио цонх хэдэн мм-аас 30 метр хүртэлх долгионы уртын царааг хамарна. Энэ нь 100 Ггц-ээс 10 Мгц хүртэлх давтамжтай эквивалент юм. Эдгээрээс гадна нэл улаан, субмиллиметрийн мужид хуурай агаартай нутагт нарийн зурвас цонх байдаг.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Астрофизик

Эх сурвалж

Д.Баасанжав-Астрономийн товч тайлбар толь-лавлах бичиг

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь