А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠵᠠᠷᠠᠲ᠋ᠦ᠋ᠰᠲ᠋ᠷᠠ

Заратустра

Zarathushtra

Зороастрын шашныг үндэслэгч.
Заратуштра Зороастрын шашны гол сурвалж “Авеста”-ын нэг хэсэг “Гат” хэмээх сурвалжийг Заратустра мэө VI зуунд эмхэлжээ. Түүний номлолыг хамгийн анх хүлээж авсан Виштаспа хаан энэ шашныг Иранд дэлгэрүүлэх эхлэлийг тавьсан. Ахура-Мазда бурхан ертөнцийн эхэнд Зороастрын сэтгэл буюу сүнсийг бүтээснээс хойш зургаан мянган жилийн дараа газар дээрхи муу бүхнийг ялан дийлж энэрэл нигүүлслийг тогтоон хүний дүрээр төржээ. Түүний ёсзүйн үзэл санаа нь сэтгэл-хэл-үйл гурвын нэгдлээр хэрэгжсэн ба бурханы үгийг дамжуулагч, галын сүнсээр үүтгэгдсэн шашны зан үйл, дэг журмыг тогтоогч болсон юм.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Шашин судлал

Дэд салбар

Шашин судлал

Эх сурвалж

Учебное пособие и Учебный словарь-минимум по религиоведению. – М.: Гардарики, 2000. – 536 с. ISBN 5-8297-0060-3 (в пер.)

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь