Билгийн чанад хязгаарт хvргэсний утгыг тайлах арга (бодь мөрд хvрэх), билиг (хоосон чанарын утгыг олохуй) хоёрыг хослон барихын тухай сургаал. Билиг барамидын хөлгөн судруудад Зүрхэн судар, Очироор огтлогч, Найман мянгат буюу Жадамба зэрэг Ганжуур, Данжуурын 40 орчим боть судар шастир орно.
Жирийн хүний хязгаарлагдмал мэдлэгээс давж, хязгааргүй орчлонгийн уудамд оюун ухаан нь тэлсэн гэсэн утгатай, "билгийн чинад хязгаарт хүрсэн" буюу "пражня-парамита" хэмээх санскрит үгээс гаралтай.