А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠡᠷᠬᠡ ᠮᠡᠳᠡᠯ

Эрх мэдэл

power; authority

1. Нийтийн эрх зүйн харилцаанд нийтлэг ерөнхий зорилгод хүрэхэд чиглэгдсэн бөгөөд хүмүүсийн ухамсар ба зан үйлд зохион байгуулалттай үзүүлэх нөлөөлөл; ямагт албан ёсоор илэрхийлэгдэх бөгөөд өөрөөр хэлбэл, нийгэм ба төрөөс тогтоосон, хэлбэржсэн, тодорхой бодлого хэрэгжүүлэхийн тулд албадлагыг оролцуулан хэрэглүүр ба институтаар хангагдсан байна; эрх зүйд чиг үүрэг ба бүтэц. 2. эрх зүйн харилцаанд оролцогчдоос тодорхой үйлдэл хийх ба энэхүү харилцааны бусад оролцогчдоос мэдээжийн үйлдэл хийхийг шаардах хуульд заасан боломж
Шинжлэх ухааны салбар

Нийгмийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Хууль

Дэд салбар

Эрх зүйн онол

Эх сурвалж

С.Нарангэрэл. Монголын эрх зүйн эх толь бичиг. "Адмон принт" ХГ. УБ., 2015. 673 х.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь