А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠡᠷᠬᠡ ᠵᠦᠢ ᠶᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ᠎ᠠ

Эрх зүйн тогтолцоо

1. legal system; 2. system of law

1. Тодорхой улсын эрх зүйн эх сурвалж ба хууль зүйн байгууллагын нийлбэр цогц; өргөн утгаараа эрх зүйн соёл, эрх зүйн үзэл санаа, эрх зүйн шинжлэх ухаан, эрх зйн төрийн бус институт (өмгөөлөх байгууллага, нотариат, хууль зүйн фирм, хуульчдын мэргэжлийн нийгэмлэг) зэрэг хэд хэдэн иж бүрдлийг багтаасан ухагдахуун; 2. Нийгмийн харилцааг зохицуулах онцлогтой уялдсан дотоод нэгдэл ба ялгаа заагийг тодорхойлдог эрх зүйн хэм хэмжээ, институт, салбарын харилцан холбооны нийлбэр цогц. Эрх зүйн тогтолцоо нь бодитой оршин ба хөгжиж буй нийгмийн харилцааны бодит тусгал болсон объектив бүрдсэн эрх зүйн дотоод тодорхой бүтэц
Шинжлэх ухааны салбар

Нийгмийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Хууль

Дэд салбар

Эрх зүйн онол

Эх сурвалж

С.Нарангэрэл. Монголын эрх зүйн эх толь бичиг. "Адмон принт" ХГ. УБ., 2015. 667 х.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь