А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠬᠤ ᠡᠷᠬᠡ

Шаардах эрх

right of demand/ claim

Үүргийн (үүрэгчлэлийн) тал болох үүрэг гүйцэтгүүлэгчийн субъектив эрх. Гэрээ, эрх зүйн харилцаанд оролцогч үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийг хууль болон гэрээнд заасан хугацаанд тохиролцсон нөхцөл байдлын дагуу гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах, эсхүл үүрэг гүйцэтгэгч нь эрх үүргээ хэрэгжүүлэхэд нөгөө талын буюу гуравдагч этгээдийн саад болж буй хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг таслан зогсоохыг шаардах эрхтэй.
Шинжлэх ухааны салбар

Нийгмийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Хууль

Дэд салбар

Салбар эрх зүй

Эх сурвалж

С.Нарангэрэл. Монголын эрх зүйн эх толь бичиг. "Адмон принт" ХГ. УБ., 2015. 607 х. Ж.Амарсанаа ба бусад. Хууль зүйн тайлбар толь. "Митита принтинг" ХГ.УБ., 2003. 344 х

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь