А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠰᠠᠨ᠋ᠻᠼ

Санкц

sanction

1. Эрх зүй зөрчигчид хэрэглэж, түүнд тодорхой сөрөг үр дагаврыг буй болгодог арга хэмжээ; 2.Тухайн хэм хэмжээг зөрчигчид хэрэглэх боломжтой нөлөөллийн арга хэмжээ болгон заасан эрх зүйн хэм хэмжээний бүтцийн хэсэг; 3. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас мөрдөн байцаалтын ба байцаан шийтгэх ажиллагааны бусад үйлдэл хийх ба тэдгээрээс байцаан шийтгэх ажиллагааны шийдвэр гаргахад прокуророос авах зөвшөөрөл; 4. Олон улсын эрх зүйд олон улсын эрх зүйн хэм хэмжээ ба өөрийн хүлээсэн олон улсын үүргээ зөрчсөн улсад авах нөлөөллийн арга хэмжээ
Шинжлэх ухааны салбар

Нийгмийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Хууль

Дэд салбар

Эрх зүйн онол

Эх сурвалж

С.Нарангэрэл. Монголын эрх зүйн эх толь бичиг. "Адмон принт" ХГ. УБ., 2015. 365 х.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь