А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠫᠷᠣᠲ᠋ᠣᠻᠣᠯ

Протокол

protocol

1. Ямар нэгэн бодит нөхцөл байдлыг (хурал, байцаан шийтгэх ажиллагааны болон мөрдөн байцаалтын үйлдэл, шүүхийн хуралдааны явц) бэхжүүлсэн тэмдэглэл, албан ёсны баримт бичиг; 2.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас эрүүгийн хэргийг бүртгэх, мөрдөн байцаах ба шүүхээс эрүүгийн ба иргэний, захиргааны хэргийг хянан хэлэлцэх явцад байцаан шийтгэх ажиллагааны үр дүнг бичгийн хэлбэрээр бэхжүүлсэн тэмдэглэл; 3. Олон улсын эрх зүйд гэрээний протокол нь гол төлөв үндсэн гэрээнд хавсралт болгосон албан ёсны баримт бичиг. Заримдаа олон улсын хэлэлцээрийг протокол гэж нэрлэдэг.
Шинжлэх ухааны салбар

Нийгмийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Хууль

Дэд салбар

Салбар эрх зүй

Эх сурвалж

С.Нарангэрэл. Монголын эрх зүйн эх толь бичиг. "Адмон принт" ХГ. УБ., 2015. 353 х.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь