А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠥᠮᠴᠢ

Өмч

property

1. Өргөн утгаараа үйлдвэрлэлийн хэрэгсэл ба хэрэглээний зүйл олж авахаар тодорхойлогдох үйлдвэрлэл, хуваарилалт, солилцоо, хэрэглээний явцад хүмүүсийн хоорондын объектив түүхэн өөрчлөгдөх харилцааны тогтолцооны эдийн засгийн ухагдахуун; 2.Тодорхой этгээд болох хувь хүн болон хамт олонд тодорхой нөхцөл, хэлбэрээр эд хөрөнгө хамаарахыг илэрхийлсэн хууль зүйн ухагдахуун; 3. Иргэний эрх зүйн аргаар (объектив утгаараа өмчийн эрх зүй) өмчийн эдийн засгийн харилцааг зохицуулахад чиглэгдсэн хууль зүйн хэм хэмжээний нийлбэр цогцыг бүрдүүлдэг иргэний эрх зүйн институт. 4. Өмчийн эрх зүйн ямар нэгэн субъектэд хамаарах эд хөрөнгө.
Шинжлэх ухааны салбар

Нийгмийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Хууль

Дэд салбар

Салбар эрх зүй

Эх сурвалж

С.Нарангэрэл. Монголын эрх зүйн эх толь бичиг. "Адмон принт" ХГ. УБ., 2015. 335 х.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь