А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠣᠷᠭᠠᠨᠢᠭ ᠬᠠᠤᠯᠢ

Органик хууль

organic law

Үндсэн хуулийн шууд заалтын агуулгын дагуу батлан гаргадаг бөгөөд тэгэхдээ үндсэн хууль батлахаас ялгаатай, үндсэн хуулийн эрх зүйн тодорхой институтыг (сонгуулийн тогтолцоо, иргэний харъяалал, парламент, ерөнхийлөгч, засгийн газар, шүүхийн байгууллагын эрх зүйн байдал, онц байдлын горим зэрэг) зохицуулдаг ба эрх зүйн эх сурвалжийн шатлалын хувьд ердийн хуулиас арай илүү байр суурийг эзэлдэг хууль. Энэ нэр томьёо нь ромын эрх зүйн бүл бүхий улсын үндсэн хуулийн эрх зүйд үндсэндээ хэрэглэгддэг.
Шинжлэх ухааны салбар

Нийгмийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Хууль

Дэд салбар

Эрх зүйн онол

Эх сурвалж

С.Нарангэрэл. Монголын эрх зүйн эх толь бичиг. "Адмон принт" ХГ. УБ., 2015. 324 х.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь