А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠳᠦᠷᠢᠮ

Дүрэм

statute; charter

1. Эрх зүйн төрөлжсөн актын нэгэн төрөл, тодорхой байгууллага эсхүл улсын, аж ахуйн үйл ажиллагааны аливаа нэгэн хүрээний эрх зүйн байдлыг зохицуулсан хэм хэмжээний иж бүрдэл акт. 2. Олон улсын байгууллагын эрх зүйн байдлыг тогтоосон хэм хэмжээний акт. 3. Дүрэм - тодорхой төрийн байгууллага, албан газрын эрх зүйн статус, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам буюу нэг төрлийн байгууллага, албан газрын тогтолцоог нарийвчлан зохицуулсан, тэдгээрийн бусад байгууллага, албан газар, иргэнтэй харилцах харилцааг тодорхойлсон эрх зүйн хэм хэмжээний акт. 4. Зэвсэгт хүчний ба бусад цэрэгжсэн бүрэлдэхүүний үйл ажиллагааны тодорхой хүрээний зохион байгуулалтыг тогтоосон эрх зүйн акт
Шинжлэх ухааны салбар

Нийгмийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Хууль

Дэд салбар

Эрх зүйн онол

Эх сурвалж

С.Нарангэрэл. Эрх зүйн эх толь бичиг. УБ., 2007.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь