А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᠬᠡ

Бүрэн эрх

authority; power

1. Нэг этгээдийн (төлөөлүүлэгчийн) нэрийн өмнөөс төлөөлүүлэгчийн эрх ба үүргийг буй болгох, өөрчлөх буюу дуусгавар болгох хэлцэл хийх нөгөө этгээдийн (төлөөлөгчийн) эрх. 2. Эрх зүйн онол, удирдлагын шинжлэх ухаан, түүнчлэн бараг бүх салбар эрх зүйд бүрэн эрхийг байгууллага, албан тушаалтан, аж ахуйн нэгжид удирдлагын чиг үүрэг гүйцэтгэж буй этгээд түүнчлэн хууль тогтоомж болон хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт заасан чиг үүргийг хэрэгжүүлж буй зарим этгээдийн эрх хэмжээ ба эрх эрх зүйн байдлын бүрэлдэхүүн хэсэг.
Шинжлэх ухааны салбар

Нийгмийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Хууль

Дэд салбар

Эрх зүйн онол

Эх сурвалж

С.Нарангэрэл. Монголын эрх зүйн эх толь бичиг. "Адмон принт" ХГ. УБ., 2015. 79 х.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь