А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠪᠠᠷᠢᠴᠠᠭ᠎ᠠ

Барьцаа

pledge; pawn

1. Иргэний эрх зүйд үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль болон гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч ба үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрх, үүргийн гүйцэтгэлийг хангах үндсэн аргын нэг. 2. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхээс дуудсан цагт саадгүй ирж байхыг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрөө баталж, эсхүл түүнийг ирүүлж байх үүргийг бусад хүн, байгууллага хүлээж мөнгө, бусад үнэ бүхий зүйлийг тусгай дансанд шилжүүлэх болон бэлнээр өгөх явдлаас бүрддэг таслан сэргийлэх арга хэмжээ.
Шинжлэх ухааны салбар

Нийгмийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Хууль

Дэд салбар

Салбар эрх зүй

Эх сурвалж

С.Нарангэрэл. Монголын эрх зүйн эх толь бичиг. "Адмон принт" ХГ. УБ., 2015. 61 х.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь