А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠬᠤ

Баривчлах

arrest; detention

1. Гэмт хэрэг үйлдсэнд сэрдэгдэж буй этгээдэд хэрэглэдэг эрүүгийн байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний нэгэн төрөл. 2. МУ-ын эрүүгийн эрх зүйд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгах агуулгатай, зөвхөн үндсэн ялын нэгэн төрөл. 3. МУ-ын хууль тогтоомжоор захиргааны шийтгэлийн хамгийн хатуу арга хэмжээ. 4. Цэрэг ба дотоод хэргийн байгууллагын сахилгын дүрэмд заасан сахилгын шийтгэлийн арга хэмжээ. 5. Зарим улсын эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйд яллагдагчийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ
Шинжлэх ухааны салбар

Нийгмийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Хууль

Дэд салбар

Салбар эрх зүй

Эх сурвалж

Ц.Амарсайхан, Ж.Амарсанаа ба бусад. Процессийн эрх зүй, онол, туршлага. "Мэргэн Их Монгол" ХГ. УБ., 2014. 35 х. С.Нарангэрэл. Монголын эрх зүйн эх толь бичиг. "Адмон принт" ХГ. УБ., 2015. 59 х.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь