А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠬᠦᠮᠦᠨᠯᠢᠭ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ

Хүмүүнлэг нийгэм

humanitarian society

Хүмүүнлэг нийгэм гэдэг нь тухайн нийгэм дан ганц төрдөө бус, харин төр нь нийгэмдээ буюу иргэддээ үйлчилдэг, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ шударгаар хариуцан тайлагнадаг, аливаа эд материал, хөрөнгө мөнгөний төлөө иргэдээ золиосолдог бус, харин иргэдийнхээ сэтгэл санаа, хөгжил, эрүүл сайхан амьдралын төлөө эд хөрөнгө, мөнгийг зарцуулдаг; төрийн алба нь тухайн албан хаагчийн "хувийн" өмч бус харин иргэдийн сайн сайхны төлөө үйлчилдэг институцжсэн хэлбэртэй нийгмийн дотор байгаа дэд бүлгүүд бие биенийхээ эрх ашгийг харилцан хүндэлдэг; хүнийг "хэн нэгэн" бус, харин "хүн" хэмээн хүндэтгэн үзэж, аливаа асуудлыг энэхүү "хүн"-ий төлөө шийдвэрлэхэд түлхэц үзүүлэх төр ба нийгмийн институцжсэн бүтэцтэй байх явдал юм. Түүнчлэн нийгмээс гадуурхагдсан хүмүүсийг бусдын адил хүн хэмээн тооцож, тэдгээрийг нийгэмд эргээд нийлүүлэх, тэдэнд амьдрах итгэл олгох, тэдний амь намсыг хамгаалах үүрэг хүлээсэн төр ба нийгэм байхыг хэлнэ.
Шинжлэх ухааны салбар

Нийгмийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Улс төр судлал

Дэд салбар

Улс төр судлал

Эх сурвалж

С.Баяраа, Д.Ганбат, Ч.Ган-Өлзий, А.Саруул, Д.Төмөртогоо, Г.Чулуунбаатар. Ардчилсан засаглал, нээлттэй нийгмийн нэр томьёоны тайлбар толь. ННФ, НҮБХХ, «Адмон» ХХК. Уб., 2006, 141, 175х;

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь