А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠡᠷᠬᠡ ᠮᠡᠳᠡᠯ ᠪᠦᠷᠢᠨ ᠰᠢᠯᠵᠢᠭᠦᠯᠬᠦ

Эрх мэдэл бүрэн шилжүүлэх

devolution

Бие дааж шийдвэр гаргах эрх мэдлийн хамгийн дээд хэмжээг илэрхийлж, орон нутгийн захиргаадад тодорхой чиг үүргийг шилжүүлэн өгөх үйл явц. Энэ нь: а) бие даасан статустай; б) боловсон хүчнээ өөрсдөө томилдог; в) эрх зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн газар нутагтай; г) хариуцсан чиг үүргээ санхүүжүүлэх орлого бүрдүүлэх чадавхтай; д) төрийн захиргааны тогтолцоон дахь бусад байгууллагуудтай харьцдаг, өөрөө засаглах эрхтэй орон нутгийн засгийн газрыг бий болгоно гэсэн үг юм.
Шинжлэх ухааны салбар

Нийгмийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Улс төр судлал

Дэд салбар

Төрийн захиргаа

Эх сурвалж

Ц.Даваадулам. Засаглалын үзэл баримтлал, нэр томьёоны тайлбар толь бичиг. МХЗ 9 төсөл, ФСЭХ. НҮБХХ. «Мөнхийн үсэг» ХХК. Уб., 2010, 35х;

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь