А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠸᠢᠷᠦ᠋ᠰ

Вирус

Virus

Эсийн бус бүтэцтэй, зөвхөн эзэн эс дотор үржих чадвартай биологийн биет. Вирус нь уургаар бүрхэгдсэн нуклеин хүчлээс тогтох ба амьтны зарим вирусууд мембранаар хүрээлэгдсэн байдаг. Халдварлагдмагц эс дотор орсон вирус тухайн эсийн репликацийн аппаратыг ашиглаж үр удмаа үлдээдэг.Бүхий л төрлийн эсэд халдварлах чадвартай. Улмаар эзэн эсийн репликаци, транскрипци, трансляцын механизмыг ашиглан өөрийн генетик мэдээллийг хуулбарлан хэрэгцээт уургуудыг нийлэгжүүлж тухайн эсийг задлан гарч дараагийн эсүүдэд халдварладаг. Зарим вирус РНХ, зарим нь ДНХ молекулд генетик мэдээллээ хадгалсан байдаг.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Биологийн шинжлэх ухаан

Дэд салбар

Молекул биологи

Эх сурвалж

Молекул генетик. Оюунсүрэн Ц., 2003

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь