А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠲᠣᠭᠠᠨ ᠭᠧᠨᠧᠲ᠋ᠢᠭ

Тоон генетик

Quantitative Genetics

Өндөр, жин гэх мэт үргэлжилсэн шинж чанарыг судалдаг генетикийн салбар. Эдгээр шинж чанарууд нь Менделийн удамшлын зарчмаар явдаггүй бөгөөд учир нь олон генийн харилцан үйлчлэлийн дүнд үүсдэг. Уг салбарыг R. Fisher, S. Wright, J.B.S. Haldane нар санаачилсан бөгөөд анх өгөгдсөн мэдээлэл фенотип, бие махбодийн харилцан үйлчлэл зэрэгт урьдчилан хариу өгөх зорилго тавьж байсан бол хожим тоон генетик нь тоон шинж чанарын локусын анализыг хамруулах болсон. Уг анализаар байгалийн болон зохиомол сонгон үржүүлэгт шинж чанар хэрхэн удамших, ямар хариу үзүүлэх, популяцийн хувьсал зэргийг тодорхойлно.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Биологийн шинжлэх ухаан

Дэд салбар

Молекул биологи

Эх сурвалж

Molecular biology. Turner P.C., McLennan A.G., Bates A.D., White M.R.H., 1998.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь