А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

cDNA ᠊ᠦᠨ ᠻᠯᠣᠨ

Кднх-ийн клон

cDNA clone

Олшруулах зорилгоор плазмид эсвэл векторт оруулан суулгасан кДНХ молекул. мРНХ-д байдаг трансляцид ордоггүй 5’, 3’ хэсгүүд, поли А сүүл гэх мэт хэсгүүдийн кДНХ клон хийж болдог. Генийн экспрессийн судалгаанд ашиглагдах “бүрэн” кДНХ нь тухайн генийн нэг дэх нуклеотидоос эхлээд поли А сүүл хүртлэх бүхэл мРНХ-ийн дарааллыг агуулдаг. Харин интрон, промотор болон бусад 5’, 3’ залгаа хэсгүүдийн дараалал орохгүй.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Биологийн шинжлэх ухаан

Дэд салбар

Молекул биологи

Эх сурвалж

Molecular biology. Turner P.C., McLennan A.G., Bates A.D., White M.R.H., 1998.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь