А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠰᠠᠯᠠᠭᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠬᠡᠯᠬᠢᠶ᠎ᠡ DNA/bDNA

Салаалсан хэлхээ днх/сднх

Branched chain DNA/bDNA

Салаалсан ДНХ үүсгэж, түүнийгээ вирусын ДНХ, РНХ-г илрүүлэхэд ашигладаг өвөрмөц бөгөөд мэдрэмтгий чанар өндөртэй арга. Микротитрын хэмжээний хагас гомолог олигонуклеотидуудыг вирусын РНХ, ДНХ-тэй эрлийзжүүлж салаалсан ДНХ-г үүсгэнэ. Дараа нь ферменттэй холбогдсон илрүүлэгчүүдийг олигонуклеотидуудтай холбоно. Стандарт ашиглан үүсч буй гэрлийн эрчмийг үнэлэх замаар субстрат ДНХ, РНХ-ийн тоон хэмжээг тогтоодог. Энэ аргаар цусан дахь HBV, HCV, HIV зэрэг вирусуудын тоо хэмжээг тогтоодог.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Биологийн шинжлэх ухаан

Дэд салбар

Молекул биологи

Эх сурвалж

Recombinant DN. A Watson J.D., Tooze J., Kurtz D.T., 1986

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь