А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

АР-1 ᠰᠠᠶᠢᠲ ᠪᠤᠶᠤ ᠬᠡᠰᠡᠭ

Ар-1 сайт буюу хэсэг

AP-1 site

Транскрипцийн хүчин зүйл болох АР-1 уураг холбогдож, зэргэлдээ генүүдийн транскрипцийн эрчмийг өөрчилдөг сайт. АР-1 нь c-fos болон c-jun уургууд хоорондоо холбогдож, эсвэл c-jun димержих замаар үүсдэг цогц уураг юм. АР-1 сайт нь (C/G)TGACT(C/A)A гэсэн тогтмол дарааллыг агуулна. Энэ дарааллыг бас TPA буюу хавдар үүсгэгч, тетрадеканоил форбол ацетат эфирт хариу үзүүлдэг элемент гэж нэрлэх нь бий.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Биологийн шинжлэх ухаан

Дэд салбар

Молекул биологи

Эх сурвалж

Molecular biology. Turner P.C., McLennan A.G., Bates A.D., White M.R.H., 1998.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь