А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠠᠨ᠋ᠲ᠋ᠢᠪᠢᠣᠲ᠋ᠢᠻ ᠲᠤ ᠲᠡᠰᠪᠦᠷᠢᠲᠡᠢ ᠴᠢᠨᠠᠷ

Антибиотикт тэсвэртэй чанар

Antibiotic resistance

Антибиотикт тэсвэртэй ген (антибиотикыг задлагч уургийн ген) агуулсан плазмидын тусламжтайгаар эзэн эс антибиотикт тэсвэртэй байх чанар. Ийм плазмид эзэн эсэд нэвтэрсэн тохиолдолд эзэн эс ампициллин, тетрациклин гэх мэт антибиотикын үйлчлэлд үхэхгүй. Антибиотикт тэсвэртэй ген бүхий плазмидаар трансформацийн үр дүнг шалгах, трансформантуудыг сонгох боломжтой. Учир нь антибиотик бүхий орчинд уг плазмид агуулагч бактерийн эс амьдрах чадвартай.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Биологийн шинжлэх ухаан

Дэд салбар

Молекул биологи

Эх сурвалж

Genome2 . Brown T.A., 2002.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь