А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠡᠻᠰᠫᠷᠧᠰᠰᠢᠯᠨᠢᠰᠮ

Экспрессилнизм

Expressio

Илэрхийлэл гэсэн утгатай латин хэлний үгээс гаралтай нэр томьёо болно. Хувь хүний ертөнцийг үзэх үзлийг урлагт тод томруун илэрхийлэхийг гол зорилгоо болгосон яруу найргийн энэ дэг сургууль модернизмын олон урсгалуудын нэг. Экспрессионизм хүний сэтгэхүй, мэдрэмжийн үүргийг өндөрт өргөмжилж байсан учраас яруу найраг, уран зургийн салбарт хүчтэй дэлгэрчээ. Экспрессионизмын гол төлөөлөгчид нь Э.Л. Кихнер, В. Кашинский, Ф.Марк, Отто Дикс, Э. Боллах, Г.Гросс нарын сонголог бүтээл дэлхий дахинаа алдаршиж тэдний дэг сургуулиуд өдгөө хүртэл өөрсдийн үзэл баримтлалд итгэлтэй хэвээрээ байна.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Утга зохиол

Дэд салбар

Уран зохиол судлал

Эх сурвалж

Д.Галбаатар Уран зохиолын онолын ойлголт, нэр томьёоны тайлбар толь, Токио, 2000, 232 т.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь