А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠬᠦᠦᠷᠨᠢᠯ

Хүүрнэл

narration

Зохиолын дүр дүрслэл, утга санааг тодруулах зорилгоор ашиглаж буй дүрслэх арга. Хүүрнэл нь зохиолын зохиомжийн нэг зүйл бөгөөд зохиолч юм уу эсвэл өгүүлэгчийн хэл яриагаар зохиолын үйл хөдөлгөөнийг дэс дараалан дүрслэх байдлыг хүүрнэл яриа илрүүлдэг. Хүүрнэл гол төлөв хөндлөнгөөс ерийн өгүүлж буй нэг талын яриагаар илэрдэг. Зохиолын аль ч хэсэгт хэчнээн ч удаа дүрслэлийн аргын үүргээр орж болно. Их төлөв үргэлжилсэн ба уянга- туульсын төрөлд хэрэглэгдэнэ.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Утга зохиол

Дэд салбар

Уран зохиол судлал

Эх сурвалж

Д.Галбаатар Уран зохиолын онолын ойлголт, нэр томьёоны тайлбар толь, Токио, 2000, 208 т.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь