А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠬᠠᠷᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠷᠭ᠎ᠠ

Харьцуулах арга

Methodos comparation

Зохиол болон уран зохиолын үзэгдэл, үйл явцад задлах, нэгтгэх аргаар шинжилгээ хийсний дараагаар уг үзэгдлийг цуваа болон хам цагт судлах аргаар харьцуулан эцсийн дүгнэлт гаргах арга. Цуваа цагийн арга нь уран зохиолын аль нэг судлагдахууныг түүхэн хөгжлийн явцад нь үл тасалдах харьцаанд /өмнөх ба хойч үеийг/ харьцуулан судладаг арга юм. Жишээ нь: Б.Лхагвасүрэнгийн уран бүтээлийг Б.Явуухулан, Д.Нацаг-дорж, В.Гүлиранс, Д.Равжаагийн уран бүmээлийн уламжлал, шүлэглэх аргатай харьцуулан судална гэсэн үг. Хам цагийн арга нь тодорхой цаг үеийн уран зохиолын үзэгдлүүд болон нэг үеийн зохиолчид, нэг сэдэвт зохиол зэргийг нэг үе, цаг хугацааны хүрээнд таслан судалдаг. Жишээ нь: Ц.Чимиддоржийн уран бүтээлийг судлахдаа Д.Төрбат, Ч.Мягмарсүрэн, О.Дашбалбарын бүтээлтэй зэрэгцүүлэн жишиж судлах арга зүйг хэлнэ гэсэн үг.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Утга зохиол

Дэд салбар

Уран зохиол судлал

Эх сурвалж

Д.Галбаатар Уран зохиолын онолын ойлголт, нэр томьёоны тайлбар толь, Токио, 2000, 201 т.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь