А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠷᠣᠮᠠᠨ᠋ᠲ᠋ᠢᠰᠮ

Романтизм

Romantigue, romanticism

Франц хэлний сайхан бодол хэмээх утга бүхий үгээс үүсэлтэй нэр томьёо болно. Гол мөн чанар нь бодит байдлыг субьектив аргаар илэрхийлэх, хүн ардын ирээдүйн тухай хүсэл мөрөөдлийг хүчтэй илэрхийлэх зорилтууд тэдний гоо зүйн туйлын эрмэлзэл болж байлаа. Өөрөөр хэлбэл нийт нийгмийн санаа бодлыг нээн дүрслэхийг чухалд үзэж байжээ. Энэ нь хэдийгээр өрөөсгөл зүйл боловч реалист уран зохиолын нэг чухал тал болдог бөгөөд урлагийг амьдралын ерийн хуулбар болохоос хамгаалж байдаг ач тустай зүйл юм. Романтизмын түүхэн гавьяа нь хүний санаа сэтгэлийн дотоод ертөнцийг гүнзгий шинжиж, бие хүний оюуны асар их бололцоог нээсэн явдал бөгөөд урлагийг элдэв дүрэм горимоос /классицизмын/ чөлөөлсөнд оршино.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Утга зохиол

Дэд салбар

Уран зохиол судлал

Эх сурвалж

Д.Галбаатар Уран зохиолын онолын ойлголт, нэр томьёоны тайлбар толь, Токио, 2000, 135 т.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь