А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠫᠣᠰᠲ᠋ᠮᠣᠳᠧᠷᠨᠢᠰᠮ

Постмодернизм

Post-modernism, postmodernisme, postmodernismus

Олон талын мэдлэг, ойлголтын бүхэл бүтэн системийг өөртөө тээсэн эрчимтэй, түргэн гавшгай, огцом хувирал, шинэ сэтгэлгээ, түргэн өөрчлөлт шаарддаг олон утга бүхий нарийн нийлмэл ойлголт. Постмопернизмыг юуны өмнө хүрээлэн байгаа ертөнцөд хүний эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг хийгээд түүнийг танин мэдэх бололцоо, мөн үнэлэх болон ертөнцийг ухааран ойлгох, орчин тойрондоо хандах өвөрмөц арга, тодорхой менталитет мөн чанар гэж үзэж байна. Постмодернизм нь постструктурализм, деконструктивизмын онол, практик дээр тулгуурлан гарч ирсэн орчин үеийн урлаг уран зохиолын нөлөө бүхий том чиглэл юм.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Утга зохиол

Дэд салбар

Уран зохиол судлал

Эх сурвалж

Д.Галбаатар Уран зохиолын онолын ойлголт, нэр томьёоны тайлбар толь, Токио, 2000, 121 т.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь