А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠨᠠᠲ᠋ᠦᠶᠷᠠᠯᠢᠰᠮ

Натурализм

Natura, naturalism

Уран зохиол, урлагт дэлгэрсэн хэт реалист чиглэл /урсгал/ . Натурализмын уран бүтээлийг гаднаас өнгөц харах юм бол реализмтай адил мэт боловч зарчмын хувьд ихээхэн ялгаатай. Реализм нийгмийг шинэчлэн, хүнийг орчин ахуй, хувирал хөгжилд нь бодитой дүрслэн харуулахыг шаарддаг бол натурализм аж амьдралын хөгжил өрнөлийг бус хөдөлшгүй, хувиршгүй байдалд авч үздэгээрээ сэтгэхүйн түүхэн зүйг орхигдуулдаг. Энэ нь түүний хязгаарлагдмал сул талыг харуулдаг юм. Натурализмыг амьдралыг нарийн хуулан дүрсэлдэг байдлаар нь Фотографизм, хүний амьдралыг биологийн хүчин зүйлийн талаас авч үзэх сонирхлоор нь Биологизмын гэж хоёр хуваан үздэг. Эдгээр нь 1920-40-өөд оны монголын уран зохиолд өргөн дэлгэрч байсан юм.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Утга зохиол

Дэд салбар

Уран зохиол судлал

Эх сурвалж

Д.Галбаатар Уран зохиолын онолын ойлголт, нэр томьёоны тайлбар толь, Токио, 2000, 103 т.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь