А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠨᠠᠷᠷᠠᠲ᠋ᠣᠯᠣᠭᠢ

Нарратологи

Naratology, narratologie

структурализмын онол сургаал дээр үүссэн хүүрнэл зохиолын судалгааны онол, арга зүй. Нарратологийн үндсэн гол онцлог шинж нь: 1. уран зохиолын ертөнцийн дотоод холбоо харилцааны ойлголт, 2. хүүрнэгчийн үйл ажиллагааны тодорхой түвшинд ил-рэн гарч ирдэг нэгэн гарал үүсэл бүхий үйл явцын, уран сайхны харилцаанд шинээр орж ирсэн баримт, үйл явдлын талаар мэдээлэл дэвшүүлэх, судлах, 3.хүүрнэл зохиолын дискурсийн асуудлыг голлон судлах, 4. янз бүрийн хэлбэрээр оршин байгаа өгүүлэгчийн онцлог шинж, тэдгээрийн үе шатны онолын үндэслэлүүдийг боловсруулах, уншлага, текст, уншигчийн хоорондын харилцааны гинжин холбоо, түүнийг бүрэлдүүлэгч гишүүдийн үүр-гийг зохиолчоос уншигч руу “дамжуулах” уран сайхны мэдээллийг харилцааны гинжин хол-боонд тулгуурлан боловсруулах, тэрчлэн уран сайхны харилцааны янз бүрийн туйлуудыг судлах явдлаар илэрч байна.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Утга зохиол

Дэд салбар

Уран зохиол судлал

Эх сурвалж

Д.Галбаатар Уран зохиолын онолын ойлголт, нэр томьёоны тайлбар толь, Токио, 2000, 101 т.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь