А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠮᠣᠳᠧᠷᠨᠢᠰᠮ

Mодернизм

Moderne, modernism

Франц хэлний “орчин үеийн” хэмээх үгээс гаралтай Х1Х зууны сүүлээр анх францад эх сууриа тавьж үүссэн урлаг, уран зохиолын реалист бус шинэ чиглэл бөгөөд хөрөнгөтний нийгмийн улс төр, эдийн засаг, соёлын гүнзгий хямралыг тусгасан философи-гоо зүйн хөдөлгөөн. Модернизм философийн идеалист сургаал ба түүнээс салбарлан гарсан орчин үеийн шинэ философийн олон урсгал-гоо зүйн үзэлд тулгуурлан хөгжсөн том, нөлөө бүхий чиглэл бөгөөд бүхэл бүтэн цогц арга, тогтолцоот үзэл мөн. Модернистууд хүний сэрэл, сэтгэхүй, ухамсрын асар их бололцоог өргөмжлөн хүний ухамсартай ба ухамсаргүйн үйлдлэг нь амьдралын бодит хүчин зүйл буюу ахуйн алиг шалиг үзэгдлээс салангид бие даасан асар өргөн уудам ертөнц гэдгийг дэвшүүлжээ. Модернизмд амьдралыг сонирхолтой, үнэн, ний нуугүй үзүүлдэг сайн тал олон бий боловч хүний эсрэг, тэднийг амгалан тайван, итгэл үнэмшилтэй болгон тайвшруулж байдаг амьдралын сайхны нууцуудын эсрэг хандсан шинж нь аюултай хор хохирол учруулж болох талтайг ч мартаж болохгүй юм.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Утга зохиол

Дэд салбар

Уран зохиол судлал

Эх сурвалж

Д.Галбаатар Уран зохиолын онолын ойлголт, нэр томьёоны тайлбар толь, Токио, 2000, 83 т.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь