А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠻᠣᠨ᠋ᠰᠲ᠋ᠷᠦ᠋ᠻᠲ᠋ᠢᠸᠢᠰᠮ

Конструктивизм

Constristio, constructivism

Найруулга, байгуулалт гэсэн утгатай латин хэлний үгээс гаралтай нэр томьёо. Гоо зүйн үндсэн зарчим нь: Үргэлжилсэн үгийн зохиолд зөн бэлгийн үүргийн оронд “материалын бүтэц”-ийг дэвшүүлж, эвлүүлэн зүүх кино маягийн зохиомжийг чухалчилдаг бол яруу найрагт үргэлжилсэн үгийн аргууд, үгсийн сангийн тусгай үгсийн санг /мэргэжлийн үг хэллэг, этгээд үгс, бүдүүлэг үгс, хуучирсан үг хэллэг гэх мэт/ өргөн ашиглах, улмаар уянгын зохиолын баатрын сэтгэл хөдлөлийн байдлыг “нялцгар, нялуун” хэмээн үзэж, яруу найргийг иймэрхүү шавар шавхайнаас нь сугалан гаргаж, үйл явдал, тууль үлгэрийн төрөл рүү хандуулах явдлаар илэрдэг.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Утга зохиол

Дэд салбар

Уран зохиол судлал

Эх сурвалж

Д.Галбаатар Уран зохиолын онолын ойлголт, нэр томьёоны тайлбар толь, Токио, 2000, 240 т.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь