А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠵᠣᠬᠢᠶᠠᠯᠴᠢ

Зохиолч

Writer. аuthor

Үгийн урлагийг бүтээн турвиг-ч. Зохиолч гэдэг нэр томьёо ерөнхий утгатай учраас дагнан бичдэг зохиолын төрөл ба зүйлийн нэрээр зохиолчийг ялган нэрлэдэг ёс бий. Жишээ нь: Яруу найрагч /поэт, поэтесса /эмэгтэй яруу найрагч/, үргэлжилсэн үгийн зохиолч /прозаик/, жүжгийн зохиолч /драматург/, кино зохиолч /сценарист/ гэх зэргээр төрлийн нэрээр заахаас гадна нийтлэлч /публицист/, шог зохиолч /юморист/, хошин зохиолч /сатирик/... гэх юмуу дуульч, романч, найруулалч, туужич, шүлэгч гэх зэргээр бичиж гаршсан, гол бүтээлээ тухайн төрлөөр бичсэн зэргийг харгалзан нэрлэдэг ёс ч байна.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Утга зохиол

Дэд салбар

Уран зохиол судлал

Эх сурвалж

Д.Галбаатар Уран зохиолын онолын ойлголт, нэр томьёоны тайлбар толь, Токио, 2000, 60 т.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь