А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠵᠠᠨ᠋ᠷ

Жанр

Genre

Франц хэлний төрөл, зүйл гэсэн утгатай үгээс гаралтай нэр томьёо. Онолын зарим ном зохиолд туульсын жанр, уянгын жанр, жүжгийн жанр гэх мэтээр нэрлэх явдал бий. Мөн төрлийн доторх зүйлийг “Дуу бол уянгын жанр мөн”, ”Тууж бол туульсын жанр” гэх зэргээр зүйлийг ч заан нэрлэдэг тохиолдол ч байна. Заримдаа зүйлийн доторх зүйл- ангийг ч заана. Үүнээс үзэхэд нэр томьёоны хувьд нэгэн мөр тогтоогүй, нөгөө талаас өргөн утгаар хэрэглэдэг дэлхий нийтийн чанартай дундын нэр томьёо гэж ойлгож болно.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Утга зохиол

Дэд салбар

Уран зохиол судлал

Эх сурвалж

Д.Галбаатар Уран зохиолын онолын ойлголт, нэр томьёоны тайлбар толь, Токио, 2000, 47 т.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь