А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠳᠣᠮᠣᠭ

Домог

Legenda

Амьдралд тохиолдож өнгөрсөн үнэн бодит, түүхт үйл явдал, ортой явдлаас үндэс авч олны уран сэтгэмжээр баяжуулан чимэглэж үлгэр адил хүүрнэн өгүүлдэг уран өгүүллэг. Монгол аман зохиол домгоор баялаг. Домог үндэстэн угсаатны үүх түүх, түүхэн онцлог үйл явдал, түүхэнд алдаршсан бодит хүмүүсийн амьдрал, газар нутаг, уул усны тогтоц үүсэл, бүтэц тэдгээрийн нэр сэлтийн учир холбогдлын тухай үнэн баримт, ардын мэдлэг, уран сэтгэмж хослуулсан аман зохиолын бие даасан зүйл. Үүнд: Баримтат түүхэн үндэстэй, ямагт өнгөрсөн үеийн тухай нэхэн дурссан өгүүлэмжтэй байна.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Утга зохиол

Дэд салбар

Уран зохиол судлал

Эх сурвалж

Д.Галбаатар Уран зохиолын онолын ойлголт, нэр томьёоны тайлбар толь, Токио, 2000, 40 т.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь