А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠠᠶᠢᠵᠠᠮ

Айзам

Rhythmos

Эртний грек хэлний хэмжээ таарах гэсэн утгатай үгээс үүсэлтэй. Шүлэглэсэн зохиолыг бүтээн бүрдүүлдэг нэг чухал зүйл нь айзам бөгөөд тодорхой хугацаанд давтагдах эрэмбэлэгдсэн хөдөлгөөн. Шүлгийн бүх шад ба бадгууд хоорондоо төсөө бүхий хэлц хэллэгийн тодорхой эрэмбэт давтамжид суурилсан байдаг. Хүн төрөлхтөн байгаль хийгээд хөдөлмөрийн үйл ажиллагаандаа илрэх энэхүү зохилдсон хөдөлгөөнийг авч ашиглаад түүнийгээ айзам хэмээн тодорхойлжээ. Шүлгийн айзам, ерийн айзмаас гоо сайхны мөн чанартай байдгаараа ялгарна.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Утга зохиол

Дэд салбар

Уран зохиол судлал

Эх сурвалж

Д.Галбаатар Уран зохиолын онолын ойлголт, нэр томьёоны тайлбар толь, Токио, 2000, 11 т.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь