А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠲᠤ ᠵᠣᠬᠢᠶᠠᠯ

Баримтат зохиол

Nonfictional

Хүний танин мэдэх үйл ажиллагааны оногдохуйн хүрээнд болдог үйл явдал, үзэгдэл юмс, шинж чанарыг буюу объектив баримтыг уран сайхнаар дүрслэн үзүүлсэн зохиол. Баримтат зохиол нь өнгөрсөн түүхэн үйл явдал, түүхэн хүний намтар түүхэнд үндэслэж, гол баримт, үнэн бодит байдал, үйл явдлыг өөрчлөн хазайлгахгүйгээр, уран сайхны зохих хэмжээний боловсруулалт хийж, түүхэн үнэн хэрэг явдал, түүний учир зүй, үр дүнг мэдээлсэн, үнэлэлт дүгнэлт өгсөн зохиол юм.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Утга зохиол

Дэд салбар

Уран зохиол судлал

Эх сурвалж

Б.Мөнхбаяр "Монголын уран зохиолын тайлбар толь" Улаанбаатар, 2011, 279 т

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь