А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠥᠭᠦᠯᠡᠭᠴᠢ ᠶᠢᠨ ᠬᠡᠯᠡ

Өгүүлэгчийн хэл

Narrataire, narratee language

Зохиолын дүрийн зан төрх, орчин нөхцөл байдлыг мэдээлэх үүргээр зохиолчоос эсвэл аль нэгэн би баатар, хөндлөнгийн хүний хэлсэн ярьсан, бодсон, тодорхойлсон зүйл. Тухайлбал: Зохиолын дүр ямар хувцас өмссөн, юу эзэмшиж байгаа, юу гэж бодож байгаа, цай хоолоо яаж идэж буй, машин тэргээ хэрхэн жолоодож байгаа, алхаж буй байдал, түүний тамхиа татах ч юмуу, тоглож наадах, .... гм аль нэгэн үйл явдлыг хэрхэн хийж гүйцэтгэснийг үнэлж, дүгнэсэн өнгө аясаар мэдээлдэг дүрслэл юм.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Утга зохиол

Дэд салбар

Уран зохиол судлал

Эх сурвалж

Б.Мөнхбаяр "Монголын уран зохиолын тайлбар толь" Улаанбаатар, 2011, 153 т

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь