Худал хуурмаг байдал, ёс суртахууны доройтол, урваг тэрслэгч, сувдаг шунахай, харгис бүдүүлэг, завхай зайдан байдлыг хатуу шоглон шүүмжилсэн, үзэн ядсан утга санаа бүхий дуу. Шог дуунд хувь зан чанарыг шоглон шүүмжлэхээс илүү олон нийтийн эрх ашигт хортой хэсэг бүлэг хүмүүсийг тодорхой дүрээр төлөөлүүлж дүрсэлдэг. Жишээлбэл: "Гялайв уу", "Бунхан бунхан байшин" гэх мэт.