А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠥᠯᠮᠡᠢ ᠪᠠᠲᠤᠳᠬᠠᠬᠤ ᠶᠢᠨ ᠵᠠᠯᠪᠠᠷᠢᠯ

Өлмий бататгахын залбирал

A prayer for stability of life; "long-life prayer" for a respected person [тө. zhabs brtan gsol ’debs]

Хутагт, хувилгаад, дээдсийн мэлмий гийх буюу мэндлэн тодорсны дараа зохиодог залбирал. Энэ нь дээдэс хутагтууд хүмүүний ертөнцөд энх эсэн заларч хамаг амьтны тусыг санасан ёсоор бүтээхийн тухайтад олон он жилээр манай ертөнцөд тав тухтай морилон саатахад зориулан зохиодог. Тэр хутагтынх, энэ гэгээнтнийх гэх мэт онд ондоо мэт боловч угтаа утга чанар нь адил дээрх агуулгыг багтаасан төлөвтэй.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Утга зохиол

Дэд салбар

Төвөд хэлт утга зохиол судлал

Эх сурвалж

Монголын Утга зохиолын нэвтэрхий толь

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь